Хятадын Sinopec нефтийн химийн корпораци сибирийн Красноярскын хиймэл каучук үйлдвэрлэх заводын 25 хувь+1 хувьцааг оросын томоохон СИБУР нефтийн химийн компаниос худалдан авчээ. Зохих зохицуулагч байгууллагууд хэлэлцээрийг сайшаав. Хувьцаа эзэмшигчид Красноярскын каучук үйлдвэрлэх заводын хучин чадлыг жилд 42,5-аас 56 мянган тоннд хүргэх асуудлыг тусад нь авч үзэх бодолтой байна. Түүнчлэн оросын СИБУР, хятадын Sinopec хоёр хиймэл каучук үйлдвэрлэх хамтрасан үйлдвэрийг Шанхайд байгуулах асуудлыг авч үзэж хэлэлцсээр байна. Ирээдүйн үйлдвэрийн хүчин чадал жилд 100 мянган тоннд хүрч мэднэ. Төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсаны дараа хучин чадлы нь хэр хэмжээг бүрэн төгс тогтооно.

Хятадын корпораци Красноярскын үйлдвэрийн хувьцааг хэсэгчлэн худалдан авснаараа хамтрасан үйлдвэрийн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрийн төлөөлөгчийг оруулах боломжтой болсон. Красноярскын үйлдвэрийн захирлуудын зөвлөл СИБУР-ын 2, Sinopec корпорацын 1 төлөөлөгчээс бүрэлдэх юм. СИБУР ерөнхий захирлыг томилох бөгөөд Sinopec санхүүгийн захирлын нэр дэвшүүлэх эрхтэй гэж «Интерфакс» агентлаг мэдээллээ.

Оросын хиймэл каучук үйлдвэрлэгч Красноярскын томоохон үйлдвэр бүтээгдэхүүнээ гол төлөв БНХАУ-д нийлүүлж байна. Экспортын 68 хувь нь тус улсад ногдож байна.