НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун японы Хиросима хотыг америкйн цөмийн бөмбөгөөр бөмөгдснөөс хойш 68 жил өнгөрсөнтэй холбогдуулан дэлхийн хамтын нийгэмлэгт хандан дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулахыг уроиалав. Тэрээр өнөөдөр Хиросимад болсон дурсгалын ёслолд оролцогчдод явуулсан илгээлтдээ энэ тухай мэдэгджээ. Энх тайван, зэвсэг хураалт болон хүч хэрэглэнэ гэж сүрдүүлэх буюу хүч хэрэглэхийг хориглосон НҮБ-ын дурэмд нэгдэхийг тэрээр бүх улс оронд уриалав. Япон улс олон улсын түншүүдтэйгээ хамт дэлхий даяар цөмийн зэвсгийг устгахын төлөө тэмцэнэ гэж өнөөдөр Японы Ерөнхий сайд Синзо Абэ Хиросимад дурсгалын ёслол дээр мэдэгдлээ. Япон бол цөмийн бөмбөгдөлтэд нэрвэгдсэн дэлхийн цорын ганц улс юм гэж тэрээр онцлов.

Токио цөмийн зэвсэггүй байх, цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй, нутаг дэвсгэртээ оруулахгүй зэрэг гурван зарчмыг баримтласаар байгааг Ерөнхий сайд батлав. Хиросима хотын засаг дарга Казуми Мацуи дэлхийн хамтын нийгэмлэгт хандан цөмийн зэвсгийг дэлүүрэхгүйн тулд бүх хүчин чармайлтаа дайчлахыг уриалав. Атомын бөмбөгдөлтэд хэлмэгдэгсдийг дурсан гашуудаж байна. «Яриа хэлцээ, итгэлцлийн зарчмыг үндэслэх аюулгүй байдлын баталгааны системд» хандах нь орон бүхэнд чухал гэж тэрээр мэдэгдэв.

Хиросимаг атомы бөмбөгөөр бөмбөгдөсний 6 жилийн ойг тохиолдуулан дурсгалын арга хэмжээнүүдийг хотод зохион явуулав. 50 мянга гаруй хүн цэцэрлэгт хүрээлэнд цугларсан байна. АНУ-аас Японд суугаа элчин сайд Жон Рус ч дурсгалын ёслолд байлцав. 2010 онд тэрээр Хиросимад дурсгалын ёслолд байлцсон АНУ-ын дипломат төлөөлөгчдийн газрын анхны тэргүүн болсон хийгээд тэр үеэс хойш дурсгалын арга хэмжээнд үргэлж оролцож байна. Түүнээс гадна НҮБ-ын ЕА-ейн дарга Вук Еремич дурсгалын ёслолд байлцав.