Энэтхэгийн парламент тус улсын хүн амын гуравны хоёрыг санхүүжүүлэхэд зориулсан хөтөлбөрийг хэлэлцэх ажилдаа ороод байна. Энэ тухай орон нутгийн хэвлэлүүд бичжээ. Хөтөлбөрийн гол хэсэг үндэсний хүнсний хөтөлбөрийн аюулгүй байдлын тухай хууль байх бөгөөд энэ нь Энэтхэгт жил бүр 1,3 триллион рупийн /24 тэрбум долл./ өртөгтэй байх аж. Эл хуулийг батласан тохиолдолд Энэтхэг нь дэлхий дахинд хамгийн том хэмжээний нийгмийн хангамжийн схэмтэй болох юм. Энэ хуулийн дагуу засгийн газар 800 сая хүн бүрт сар бүр үнэ багатай 5 кг үр тариа олгож байх ёстой юм. Олон улсын байгууллагын үнэлгээгээр Энэтхэгийн хүн амын нийт тоо 1,22 тэрбумд хүрээд буй юм.

Шүүмжлэгчид уг хөтөлбөрийг популист шийдвэр хэмээн шүүмжилж байга бөгөөд тэдний үзэж байгаагаар, энэ нь Энэхтэгийг хоосроход хүргэнэ гэжээ. Харин хөтөлбөрийг дэмжигчид энэхүү арга хэмжээг ядууралтай тэмцэх хүчтэй алхам гэв. Эл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 30 гаруй хуулийг батлах ёстой бөгөөд хуулийн төслийн багцуудыг хэлэлцэхийн тулд депататууд 6 долоо хоногийн турш 16 удаа хуралдах ёстой.