Сирийн ерөнхийлөгч Башар Асад сөрөг хүчний байлдагчидтай улс төрийн харилцан яриа явуулах боломжтой болохыг няцаан, террористуудыг “хатуу гараар” буи цохихыг уриалав. Тэрээр энэхүү мэдэгдэлийг өнгөрсөн ням гаригт сирийн телевизээр хэлсэн үгэндээ хийлээ. Терроризмыг улс төрийн харилцан яриа хийснээр зохицуулж болно гэж эрүүл ухаантай нэг ч хүний толгойд орохгуй “гэж тэр хэлжээ. Сирийн Үндэсний сөрөг хүчний болон хувьсгалын эвсэл нь ялагдал хүлээж байгаа бөгөөд тус улсын “хямралыг шийдзвэрлэхэд ямарч үүрэг гүйцэтгэхгүй байна” гэж тэр цохон тэмдэглэв. Түүний ярьснаар, тус улсын байдал нь терроризмыг бүр мөсөн арилгасан тэр цагт л зохицуулагдах ажээ.