Шинэ Зеландын Fonterra компани өнөөдөр ботулизмын халдвартай сүүтэй холбоотой шуугиан гарсан явдалд уучлал гуйв. Энэхүү халдвартай өвчин нь мэдрэлийн төв системийг хордуулахад хүргэдэг. Нөгөөтэйгүүр, Fonterra өөрийн үйлчүүлэгчдэд тухайн цагт нь аюултай халдварын тухай мэдээллээгүй тухай мэдээллийг няцаасан гэж “Франс пресс” агентлаг уламжлав. Шуугант явдлын үр дүнд Хятад улс өөрийн жижиглэнгийн худалдааны сүлжээнээс тус компаний бүтээгдэхүүнийг хураан авлаа. Орос улсад импортыг зогсоов.

Fonterra компаний төлөөлөгч Тео Спирингс Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдэгдэлдээ, энэ оны 3-р сард ийм асуудал гарч болзошгүй шинж гарч байсан. Аюултай бактери байгаа болохыг дөнгөж 7-р сарын 31 нд тестээр батлагдсан. Компаниас үйлчлэгчид болон Шинэ Зеландын засгийн газарт тулгамдсан асуудал нотлогдсоны дараа 24 цагийн дотор тухай мэдээлэх ёстой гэж Спринигс онцлон тэмдэглэв. Үүний өмнө Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Ки хийсэн мэдэгдэлдээ, компани нь энэхүү асуудлын тухай бүр 5-р сард мэдэж байсан гэжээ.

Нөгөөтэйгүүр, Спирингс тэмдэглэхдээ, экспортонд нийлүлэхийн өмнө бүх бүтэгдэхүүнийг шалгадаг гэв. Соса Соla компани болон хятадын хүн Wahaha сүлжээний борлуулдаг сүүний нунтаг нь огтхон ч аюул үгүй юм гэж тэр батлан хэлэв.

Fonterra нь дэлхийн хамгийн том сүү экспортлогч компани. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус компаниас Хятад, Малайз, Вьетнам, Тайланд болон Саудын Арав руу нийлүүлсэн уурагны концентрат аюултай болохыг зарласан. Нунтагийг хүүхдийн тэжээл бэлтгэхэд ашигладаг.