«Лалын ахан дуус» хөдөлгөөн болон Египетийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийн талынхан өнчин хүүхдүүдийг Каирт эсэргүүцлийн үйл ажиллагаанд оролцуулахад ашиглаж байна. Египетийн «Аль-Ахрам» сонины мэдээлж байгаагаар уг хөдөлгөөн, дотоодын цэргийн хучээр жагсаал цуглааныг тараах тохиолдолд, хүүхдүүдийг амьд бай болгон ашиглахаар санаархаж байна.

Ням гарагийн үдэш Египетийн цагдаагийн газар Каирийн ядуу дуургуудийн нэг Шобра эль-Хеймад лалын шашны холбооны хоер албан хаагчийг баривчилсан байна.

Тэд 70 хүүхэд дагуулан Мурсийн талынхны тасралтгүй жагсаал цуглаан явуулж буй Рабиа аль-Адавия талбайн дуургийг чиглэн явж байжээ. Хүүхдүүд болон баривчлагдсан хоер лалын шашинтанг цагдаагийн хэсэгт авчирсан байна. Хүүхдүүд бугдээрээ, үндсэндээ өнчин бөгөөд, тэдгээр хүмүүс, хүүхэд тус бүрт 100 египет фунт, мөн талбайд очоод идэх юм өгөхөөр амласан учир, тэд Рабиа аль-Адавия явахаар зөвшөөрчээ. Хожим цагдаагийн хэлтэст хүүхдүүдийг суллахыг шаардан тэдний төрөл садан хэмээсэн, лалынхны талын 100 орчим хүн ирсэн байна. Үүний зэрэгцээ, цугларсан олон цэрэг армийнхны эсрэг, шашны уриа хашгирч байжээ. Цагдаагийн газар хүүхдүүдийг, цаашдын хувь заяаг шийдвэрлүүлэхээр асран хамгаалах байгууллагад дамжуулахаар шийдсэн байна.