АНУ Өмнөд солонгост “агаар агаар” ангиллын орчин үеийн байлдааны 260 пуужин нийлүүлэлт нь Солонгосын хойгийн црэгийн тэнцвэртэй байдлыг алдагдуулна гэж даваа гаригт умард солонгосын ХМХ-үүд уламжлав. “Нодон синмун” сонин тайлбартаа, Пентагон АНУ-ын Конгрессыг 452 сая доллаарт үнэлэгдэх ийм наймаа байж болзошгүй тухай уламжлаад байгаа гэжээ. Сонины үзэж байгаагаар, Пентагоны төлөвлөгөө нь “Өмнөд солонгосыг Алс-Дорнод дахь америкийн цөмийн томоохон бааз болгоод байгаа АНУ-ын Азийн бодлогын түрэмгий шинж чанарыг гэрчилж байна” гэжээ. АНУ-ын түрэмгий заналхийллийн гол санаа нь БНАСАУ гэж хэвлэлүүд бичжээ.

Бүс нутгийн мэдээллийн агентлагуудын уламжилж байгаагаар, Өмнөд солонгос нь АНУ AIM-120C-7 AMRAAM ангиллын “агаар-агаар” 260 пуужин нийлүүлэх захиалга хийгээд байна. ХМХүүдийн мэдээлснээр, уг нийлүүлэлтийг америкийн томоохон “Рэйтеон” компани 2015 оноос хэтрэлгүйгээр Сөүлд нийлүүлэх ёстой.