Төрийн думын олон улсын хэрэг эрхлэх хорооны тэргүүн Алексей Пушков америкийн “Бладхаунд гэнг” бүлгийн Одесс хотод хийсэн дуулиантай концертын тоглолтын дараа тус хамтлагийг Орос улсад тоглолт хийхэд тавих хоригийг дэмжив. Түүний үзэж байгаагаар, энэхүү шийдвэрийг гаргаснаараа Орос улс тодорхой жишиг тогтоож буй юм. Оросын парламентын төлөөлөгч хэлэхдээ, АНУ-ад үндэсний далбаа болон төрийн Сүлд дууг доромжлон, хүндэтгэлгүй хандах нь хориотой бөгөөд шоронд хорих хүртэл арга хэмжээнүүдийг авдаг гэв. АНУ-ын Москва дахь Элчин сайд Майкл Макфол Одесс хотод хийсэн тоглолтынхоо үеэр оросын төрийн далбааг доромжилсон хөгжимчдийн хамтлагийн үйлдэлийг буруушаав. Өмнө мэдээллэж байснаар, Одесс хотод концертын үеэр болсон уг явдал тодорхой болсоны дараа “Бладхаунд гэнг” хөгжимчдийг Орос улсаас гаргах болсон. Тэднийг нисэхээр Анапын онгоцны буудал дээр ирэхэд тэдэн рүү улаан лооль, муудсан өндөгөөр нүүлгэж байжээ.