Орос-хятадын цэргийн нисэгчид Челябинск мужид “Энхийн ажиллагаа-2013” терроризмын эсрэг цэргийн хамтарсан сургуулилтуудад оролцож байна. Энэ тухай Төвийн цэргийн тойргийн хэвлэлийн албанаас уламжлав.

Орос-хятадын терроризмын эсрэг сургуулилтууд нь Челябинск мужид 7-р сарын 27-с 8-р сарын 15 хүртэл явагдана. Тэдгээрт хоёр талаас 1500 цэргийн алба хаагчид болон 250 орчим цэргийн нэгж техник оролцож байгаагийн дотор 20 онгоц, нисдэг тэрэгнүүд байна.

Өнөөдөр орос, хятадын багийнхан Чебаркулийн хээрийн сургуулийн полигоны бүс рүү нисч, агаарын орон зай болон нөхцөл байдалтай танилцана гэж тойргийн хэвлэлийн албанаас уламжлав.

Уг арга хэмжээнүүдэд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Агаарын зэвсэгт хүчний JH “Нисдэг ирвэс” сөнөөгч онгоцнууд, Z-9 болон Ми-171 нисдэг тэрэгнүүд оролцож байна. Түүнчлэн Оросын Агаарын зэвсэгт хүчний нисэх бүлгийн фронтын бөмбөгдөгч Су-24 МР, Ми-8 болон Ми-24 нисдэг тэрэгнүүд оролцож байна.