Владивостокийн төмөр замаар «Дурсгалын цуваа», авто машинаар «Дурсгалын харуул»-ыг илгээснээр, Ням гарагт Приморийн хязгаарт Хасаны түүхэн уйл явдлын 75 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа эхэлжээ. 1938 оны зун, Японы арми, ЗХУ-ын нутаг дэвсгэрийн нэг хэсэг Приморийн хязгаарын Хасан нуурын бус нутгийг эзэлсэн билээ. Улаан армийнхан, хүнд тулаанд хоер долоо хоногийн турш тэмцэлдэж дайсны эзэлсэн Зөвлөлтийн нутгийг чөлөөлсөн юм.

Ахмад дайчид, цэрэг-эх оронч клубийн сурагчид, цэргийн сургуулийн сонсогчдыг суулгасан «Дурсгалын цуваа» Приморийн хязгаарын тулалдааны алдарт газруудаар явж өнгөрөх юм байна. Зам зуураа 4 удаа зогсоол хийж, Хасаны туухт үйл явдалд зориулсан концерт, жагсаал цуглаан болно. 8 сарын 9-нд Краскино тосгонд цэргийн парад болж Хасан нуурын дэргэдэх түүхэн тулалдааныг харуулсан узуулбэр болсоноор « Дурсгалын цуваа» аялал дуусна гэж Приморийн захиргааны хэвлэлийн алба мэдээллээ.

Хасан нуурын дэргэд цэргийн зөрчилдөөнд 900-гаад зөвлөлтийн цэрэг амь урэгдэж, 2700 гаруй хүн шархадсан байна. Японы талаас 650 хун алагдаж, 2500 шархадсан билээ.