БНХАУ-ын орлогч дарга Ли Юаньчао Бямба гарагт Японы ерөнхий сайд асан Юкио Хатоямотай уулзсан байна. «Синьхуа» агентлагийн мэдээлснээр талууд харилцаагаа сайжруулах боломжийн талаар авч хэлэлцсэн байна.

Уулзалтан дээр, Ли Юаньчао талуудад: «үнэн байдлыг бодитой харж, хамтын ажиллагаандаа зуй есоор асуудлыг шийдэж байхыг» уриалсан байна. Тэрбээр, «Японы тал енгерсен туршлагаасаа суралцаж тайван хөгжлийн замыг сонгоно» гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Японы засгийн газрын төлөөлөгчид нэг бус удаа, хоер талын таагуй харилцааг зөөллөх арга замыг хэлэлцэх зорилгоор Бээжинд хурэлцэн ирж байжээ. Дорнод-Хятадын тэнгисийн маргаантай арлуудыг тойрсон зөрчилдөөн, 2 улсын хоорондын харилцаа хөрөхөд хүргэсэн гол шалтгаан юм.