АНУ-ын Холбооны том шуух, Сноуденийг ТТГ-т, ажилд авахын өмнө шалгасан « US Investigations Services» хэмээх америкийн компанийг мерден шалгах ажиллагаагаа эхэлсэн байна. Америкийн ХМХ-ийн мэдээлж байгаагаар, АНУ-ын засгийн газар, улсын албан ажилд тэнцэх ажилтаны намтар түүхийг судалж дун шинжилгээ хийх тусгай гуйцэтгэгчийн ажлын чанарт эргэлзэж байна.

Прокурорын үзэж байгаагаар, уг компани Сноудены хавтаст хэргийг хангалтгуй шалгасан байна. Хэрэв энэ таамаглал батлагдвал, тус компании холбооны хууль зөрчсөн хэргээр буруутгагдах болно. Энэ нь АНУ-ын засгийн газрыг төөрөгдөлд хүргэсэн хувь хүн болон байгууллагад хамааралтай шийтгэл юм. Холбооны тагнуулын товчоо болон АНУ-ын Хуулийн яаманд, явагдаж эхэлсэн шалгалтын тухай мэдээлэлийг тайлбарлахгуй байна.

ТТГ-ын агент асан Эдвард Сноуден 2013 оны 5 сард Гонконг луу зугтан, дараа нь АНУ-ын тусгай албаны, интернетед явуулж буй нууц ажиллагааны тухай зарласан билээ. Өнгөрсөн Пурэв гарагт тэрбээр ОХУ-ын нутаг дэвсгэрт 1 жилийн хугацаатай тур оршин суух зөвшөөрөл авсан хэдий ч АНУ Сноуденыг буцаан авахаа оролдсоор л байна.