Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь үргэлжилсэн иргэний дайнд хүргэж мэднэ гэж ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Russia Today телевизэд өгсөн ярилцлагад мэдэгдсэн байна. Тэрээр жишээ болгон Ирак Ливи дэх байдлыг дурьдсан байна.

Медведевийн хэлснээр эдгээр улсуудад үндэсний сонирхол, хүний эрх, эрх чолеег сахин хамгаалах нэрэн дор «улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс будуулгээр оролцон, засгийн эрхэнд улс төрийн таатай нөхцлийг бүрдүүлсэн». Энэ байдал сайнаар дуусаагуй, Иракт гэхэд л тайван бус, одор бур хэдэн арван хүн үрэгдэж, Ливи улс дайнд нэрвэгдэн «өнөөдрийн байдлаар нийслэлээс удирдахын аргагуй хэдэн хэсэг бие даасан мужууд болон оршиж байна». Түүний хэлснээр Сирид хандах тийм улс төрийн бодлого, байнгын иргэний дайнтай бас нэг улсыг бий болгоход хүргэнэ.

Оросын ерөнхий сайд барууны нилээд хэдэн орнуудын бус нутгуудыг харьцуулж, жишээ нь Ойрх дорнодод суулийн жилуудэд заан сав суулганы лангуун дээр байгаа мэтээр сүйтгэж, дараа нь юу хийхээ мэдэхгуй байгаатай адил гэжээ.

Сирийн хувьд « Сири улс өөрсдөө өөрийнхөө асуудлыг шийдэх естой» гэж Медведев онцлон тэмдэглэжээ.