Америкийн иргэн Бен Фрайберг Куба, АНУ ын хоорондын Флоридын хоолойг серфингийн зориулалттай самбар дээр сэлүүр хэрэглэн гатлажээ. Энэ тухай америкийн ХМХ-үүд уламжлав. 177 км урт замыг туулахад 35 настай тамичинд 28 цаг шаардагджээ. Фрайберг ихэнх замыг дөрвөн метрийн самбар дээр зогсоо өнгөрүүлсэн бөгөөд зөвхөн өл залгахдаа л сандайлж байжээ. Түүний ярьснаар, тэр энэхүү аялалаа Куба – Америкийн ард түмний энх тайван,харилцан ойлголцолын төлөө болон эрүүл чийрэг амьдралын ёсыг сурталчлах үүднээс хийжээ.