Орос улсын төвийн цэргийн тойргийн Чебаркулийн хээрийн сургуулийн долигон дээр өнөөдөр орос-хятадын “Энхийн ажиллагаа-2013” сургуулилтуудын нээлтийн ёслолын ажиллагаа болов.

Сургуулилтуудын удирдагчид хээрийн лагерийн бэлэгдлийн чанартай нээлтийн ажиллагаа зохион явуулав. Энэ үеэр хоёр улсын цэргийнхэн хүндэтгэлийн марш явуулав. Дараа нь сургуулилтуудын хичээлийн даалгаварт бэлтгэх ажил эхэллээ.

“Энхийн ажиллагаа -2013” –т ОХУ болон БНХАУ –ын 1500 гаруй цэргийн албан хаагчид оролцож байна. Сургуулилтуудад 250 нэгж техник оролцож байгаагийн дотор 20 онгоц, нисдэг тэрэгнүүд, танкууд, өөрөө явагч их буу болон явган байлдааны машинууд байна.