Зүүн-хятадын тэнгисийн Малайзийн эргүүдээр явж байсан завь живсний улмаас 36 индонез хүн сураггүй алга болоод байна. Энэ тухай өнөөдөр “Стар” сонин уламжлав. Завь Жохор мужийн Кота-Тинги хотоос 24 км зайд живсэн. Завь нь дээр нууцаар 40 цагаач хүн зорчиж байсан бөгөөд тэдний дөнгөж дөрөв нь аврагдсан хэмээн Кота-Тинги хотын полицын дарга өнгөрсөн шөнө уламжилжээ. Түүнйи ярьснаар, осол гарсан газар эрлийн ажил үргэлжилж байна. Цагаачид индонезийн Батам арлаас Рамадан сарын хаалтын баярт оролцохоор явж байжээ.