Хятадад шинэзеландын Fonterra компаний үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүнийг ботулизм өвчний халдварын эрсдэлийн улмаас худалдааны сүлжээнүүдээс хурааж байна. Энэ тухай өнөөдөр Синьхуа агетлаг уламжилжээ. БНХАУ -ын Бараа таваарын техникийн болон карантийны хяналтын улсын ерөнхий газрын илтгэлд шинэ зеландын бүтээгдэхүүнд хүний мэдрэлийн төв системийг гэмтээж мэдэх ботулизмын хордлогын хүнд хэлбэрийн бактери байж болзошгүй гэжээ. Энд нэг тонн орчим бүтээгдэхүүний тухай яригдаж буй юм. БНХАУ –ад Fonterra компаний бүтээгдэхүүнийг ихэвчлэн хүүхдийн сүүн тэжээл бэлтгэхэд ашигладаг байна. Тус компани дэлхийд хоердугаарт ордог бөгөөд жил бүр 2 сая тонн сүүнд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өмнө нь шинэзеландын үйлдвэрлэгч компаний хүүхдийн тэжээлээс олон хүүхэд хордлого авсан дуулиантай явдал гарч байжээ.