Орос улсын радио-локаторын станцын /РЛС/ мэргэжилтэнүүд пуужингийн довтолгооноос сэрэмжлэх салбарт гадаадын ижил мэргэжилтэй өрсөлдөгчдөөсөө хол давжээ. Энэ тухай ОХУ -ын БХЯ -ны дэд сайд Юрий Борисов Эрхүү мужид оросын “Воронеж-М” радио-локаторын станцад зочилсныхоо дараа мэдэгдэв. Түүний ярьж байгаагаар, станцууд нь өөрийн шинж чанаруудаараа өмнөх үеийнхээс “ дээд амжилтанд “хүрээд байна. Шинэ РЛС нь тус улсын зүүн-өмнөд болон Номхон далайн зүүн-хойд хэсгүүдийг найдвартай хамгаалж байдаг” гэж Борисов цохон тэмдэглэв .