БРИКС-ийн Хөгжлийн банк 2015 он гэхэд хамгийн анхны төслийг санхүүжүүлэх болно гэж баасан гаригт Оросын улсын сангийн дэд сайд Сергей Сторчак оросын сэтгүүлчдэд уламжлав. Энэхүү мэдэгдэлийг тэр Нью-Делид талуудын / Орос, Бразиль, Энэтхэг, Хятад болон ӨАБНУ/ байр сууриа зөвшилцөх асуудлаар болж өнгөрсөн яриа хэлэлцээрийн дараа хийсэн юм.

Сторчакийн яряьж байгаагаар, Хөгжлийн банк нь” хөрөнгө оруулалтын, дэд бүтцийн болон юуны түрүүнд БРИКС-ийн гишүүн орнуудын эдийн засгийн томоохон ач холбогдолтой бусад төслүүдийг санхүүжүүлэхэд байгуулагдаж байна”. Ингэхдээ банк нь хөгжиж байгаа аливаа орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах сонирхолтой төслүүд дээр ажиллана. Одоогийн байдлаар талууд баримт бичгүүдийн төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд үүнд дор хаяж хагас жил шаардагдах аж.