АНУ ын ерөнхийлөгч Барак Обама “Аль-Каида” нилээд хэдэн алан хядах ажиллагаа төлөвлөж байгаа тухай мэдээллүүд авсаны дараа, шаардлагатай бүх арга хэмжээнүүдийг авахыг үүрэг болгов. Энэ тухай “Франс пресс” агентлаг Цагаан ордны нэрээ нууцлахыг хүссэн албан ёсны төлөөлөгчийг иш татан уламжлав.

Өмнө нь төрийн департаментаас 8-р сард “Аль-Каида” Ойрхи-дорнод болон Хойд Америкт нилээд хэдэн алан хядах ажиллагаануудыг явуулахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн. Энэхүү сэрэмжлүүлэг нь 8 –р сарын 31 хүртэл хүчинтэй . АНУ баасан гаригт нилээд хэдэн орнуудын элчин сайдын яамнуудыг түр хаагаад байна, ингэхдээ ямар аль улсуудынх болохыг уламжлаагүй аж.