Европын комисс баасан гаригт ЕК-ийн худалдааны асуудлын бүрэн эрхт төлөөлөгч Карела де Гюхтагийн БНХАУ руу импортлодог фото цахилгаан зайнуудын үнийн тухай төлөвлөгөөг сайшаан дэмжив. Энэ тухай Брюссельд болсон хэвлэлийн бага хурал дээр ЕК ийн албан ёсны төлөөлөгч Фредерик Венсан уламжлав. Үүгээр Европ, Хятадын хоорондын хамгийн том үнийн маргаан зохицогдож байна.

Венсаны мэдэгдлээр, ЕК нь ээн асуудлаар хоёр баримт бичгийг батлажээ. Эхний баримт бичигт, тэд нарын зайнуудыг ЕХ-нд экспортлодог хятадын компаниудтай өмнө тохиролцсон үнийг зөвшөөрөх. Мөн ийм үүргүүдийг хүлээсэн байгууллагуудыг антидемпингийн татвараас чөлөөлөхийг заасан хоёр дахь баримт бичиг юм. Нөгөөтэйгүр, ийм төрлийн үүргүүдээс татгалзсан байгууллагууд нь ЕХ ны 2013 оны 6-р сарын 5 ны өдрөөс зарласан антидемпингийн нэмэгдүүлсэн татварыг төлж байх юм. Венсаны ярьснаар, ЕХ ны ихэнх орнууд энэхүү шийдвэрийг 100 хувь дэмжсэн гэв.