Афганы эрх баригчид Нангархаа мужид орон нутгийн эрх баригчдын сууж явсан автомашины цуваа руу талибууд дайрсан тухай уламжлав. Таван цаг үргэлжилсэн тулалдааны явцад улстөрчдийг хамгаалаж явсан 20 гаруй цагдаагийнхан болон 70 орчим түрэмгийлэгчид нас барсанг тухай Би-Би-СИ телерадиокорпорац уламжлав. Үүнтэй зэрэгцэн Талибаны төлөөлөгч хийсэн мэдэгдэлдээ, тэдний талаас таван хүн алагдсан бөгөөд харин алагдсан полицынхны тоо тэднээс илүү олон 20 гаруй гэжээ.