Каирт Египтийн ерөнхийлөгч асан Мухаммед Мурсигийн талынхан болон эсэргүүцэгчид лалын шашинтнуудын мацаг барих Рамадан сарын сүүлийн баасан гаригийг аз болоход хүчтэй сөргөлдөөнгүй, хүний амь нас эндэгдэлгүйгээр өнгөрөөв.

Каирын орчмын Мадинат –эль –Илаям хот үдэш орой гарсан сөргөлдөөний голомт болов. “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг дэмжигчид нилээд хэдэн киностуд болон хиймэл дагуулын телевизийн сувгууд байрладаг цогцолборт автобус хүлэглэн ирж, эзлэн авахыг завдлаа. Полицынхан нулимс асгаруулах хий хэрэглэхээс аргагуй байдалд оржээ. Гэтэл хүчнийхний өөдөөс шатах бодистой шил шидэцгээж байв. Ингэхдээ лалынхан өөрсдийнхөө өмнө “амьд бамбай “болгон хүүхдүүд, эмэгтэйчүүдийг ашиглаж байсан аж. Каирын нилээд хэдэн дүүргүүдэд болон зарим мужуудад бага хэмжэээний сөргөлдөөнүүд гарчээ.

Нөгөөтэйгүүр, “Олон улсын өршөөл” эрхийг хамгаалах байгууллагаас “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхнийг Рабаа аль- Адаудия болон Каирын их сургуулийн дэргэдэх сүмүүдийн дэргэдэх тэдний цуглардаг газруудад өөрсдийн дайсагнагч талынхныг тамлан зовоосон баримтуудыг нэн даруй шалгахыг шаарджээ. Байгууллага мэдэгдэлдээ, олон тооны хүмүүсийг тамлан зовоосон баримтууд бидэнд байгаа бөгөөд тамлагдсаны улмаас 11 хүн нас барсан гэжээ.