Сирийн Үндэсний сөрөг хүчний эвсэл НҮБ- ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мунд тус улсын Алеппо хотоос хойлгүй орших Хан аль-Асаль хотод химийн зэвсэг хэрэглэсэн тухай мэдээлллийг шалган мөрдөх ажилд туслалцаа үзүүлэхээр амлав.

Сирийн засгийн газар шведын профессор Оке Селестром тэргүүтэй шинжээчдийн бүлгийг 3-р сарын 19 нд болсон үйл явдлыг шалгуулах зорилгоор урьсан юм. Ингэхдээ НҮБ –ын удирдлага сирийн сөрөг хүчний батлаж байгаа химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй бусад газруудад нэвтрэх зөвшөөрөл хүссэн. Пүрэв гаригт НҮБ –ын төлөөлөгч мэдэгдэлдээ, шинжээчид Сирийг ойрын өдрүүдэд зорино гэв.

7-р сард Хан аль-Асаль хотыг эзлэн авсан дайчид 150 орчим олзлогдсон сирийн засгийн газрын цэргүүд болон цэргийн дарга нарыг буудан хороосон юм. Өмнө нь ОХУ-д суугаа Сири улсын Элчин сайд Риад Хаддад мэдэгдэлдээ, террористууд ийм аргаар химийн зэвсгийн гэрчүүдийг устгаж байгаа гэжээ.