Европын зэвсгийг сирийн босогчдод нийлүүлэх асуудал ЕХ-ны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд үгүй гэж өнөөдөр ИТАР-ТАСС Брюссель дэх дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжлан мэдээллээ. Эх сурвалжийн мэдээллээс харахад ЕХ-ны орнууд сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх асуудлыг ядаж 8-р сарыг дуустал хэлэлцэхгүй.

ЕХ-ны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нар 5-р сарын 28-нд Брюссельд уулзаж, Сирид зэвсэг нийлүүлэхийг хориглосон дэглэмийг хянан үзэх асуудлаар тохиролцож чадсангүй. Хориглох шийдвэрийн үйл ажиллагааны хугацаа 6-р сарын 1-нд дуусав. Тэр үеэс хойш ЕХ-ны гишүүн бүх улс зэвсэг Сирид нийлүүлэх шийдвэр биеэ дааж гаргах эрхтэй байна. Гэсэн ч сирийн мөргөлдөөний бүст зэвсэг нийлүүлэхгүй гэж ЕХ-ны гишүүн олонхи улс мэдэгджээ. Австри, Германи, Бельги, Люксембург, Дани, Чех гээд хэдэн улс ийм байр суурь баримталж байна. Франц, Их Британи хоёр улс хориглох шийдвэрийг хүчингүй болгохын төлөө байсан ч сирийн босогчдод зэвсэг нийлүүлж эхлэхийг зүрхлэхгүй байна.