2013 онд Москвад үйлдсэн хоёр гэмт хэргийн нэгэн нь шилжин суугчдад ногдож байна гэж оросын нийслэлийн прокурор Сергей Куденеев мэдээллээ. ЗХУ-ын Холбооны БНУлсууд байгаад тусгаар тогносон улсуудаас шилжин суусан хүмүүс бүх гэмт хэргийн 40 хувийг үйлдэж байна гэж нийслэлийн прокурор өнөөдөр 2013 оны эхний хагасын дунгээр коллегийн хуралдаан дээр хэллээ. Түүний хэлснээр шилжин суугчдын үйлдэх гэмт хэрэг гаарч, улам хэрцгий шинжтэй болж байна. Энэ завсар өөр улсаас шилжин суусан хүмүүсийн үйлдсэн хунд, онц хунд гэмт хэргийн тоо өсөн нэмэгдэв. Амины хэрэг 20, эрүүл мэндэд хунд хохирол зориуд учруулахаар үйлдсэн гэмт хэрэг 37 хувиар өсөн нэмэгджээ. Шилжин суугчдын луйвар 5 дахин нэмэгдсэн гэж оросын нийслэл хотын прокурор Куденеев онцлов.