Орос -энэтхэгийн «БраМос Аэроспейс» хамтрасан компани «БраМос» хэт авианы далавчит пуужин тээгч анхны Су-30МКИ» сөнөөгч онгоцыг 2015 оны 9-р сард Энэтхэгийн Агаарын цэргийн хүчинд уламжлах төлөвлөгөөтэй байна гэж компанийн ерөнхийлөгч Сиватхан Пиллаи ИТАР-ТАСС агентлагад мэдэгдлээ. «Су-30МКИ» хоёр сөнөөгч онгоцыг Насик хотын «Хиндустан Аэронотикс» нисэх онгоц үйлдвэрлэх корпорацын үйлдвэрт ойрын үед шинэчлэж дуусах юм. «БраМос» пуужингийн загварыг Орос улсад үйлдвэрлэж Энэтхэгт шилжүүлсэн байна. Энэ оны 12-р сараас наана сөнөөгч онгоцууд түршилтын хэдэн нислэг хийх юм. «БраМос» пуужингийн анхны хөөргөлт 2014 оны 6-р сард хийхээр төлөвлөжээ. «БраМос» пуужин бүхий сөнөөгч онгоц 2015 оны 9-р сард бэлэн байх болно.

«БраМосАэроспейс» компанийг 1998 онд үүсгэн байгуулжээ. «БраМос» пуужин 290 км зайнд байг дайрах чадвартай. Эдгээр пуужингаар Энэтхэгийн хуурай замын цэрэг болон усны цэргийн хөлөг онгоцуудыг зэвсэглэжээ.