Удахгүй Вашингтон америкийн нисэгчгүй нисдэг аппаратаар пакистаны нутаг дэвсгэрт террористуудад цохилт өгөх ажиллагааг удахгүй зогсооно гэж Пакистанд айлчилж байгаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэв. Терроризмтэй тэмцэх оновчтой хэрэгслийн нэг хэмээн ТТГ-ын үзсэн хөтөлбөрийг бүрэн зогсоох тухай АНУ-ын засаг захиргааны ийн дээгүүр албан тушаалтай төлөөлөгч анх удаа мэдэгдсэн юм. Нисэгчгүй нисдэг аппаратыг хэрэглэж байгаа нь Вашингтон, Исламабадын харилцаанд гол саад тотгор болсоныг Франц Пресс агентлаг дурдлаа. АНУ-ын ажиллагаа улс орны тусгаар тогтнол ба олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчиж байна гэж үүний өмнө Пакистан нэг бус удаа мэдэгджээ. Керри пакистаны ХМХ ярилцлага өгөхдөө «аюулыг бараг бүрэн арилгасан» тул нисэгчгүй нисдэг аппартыг хэрэглэх хөтөлбөрийг мөд зогсооно гэжээ. Керри Афганистаны байдлын талаар өгүүлэхдээ америкийн цэргийг 2014 оноос хойш тус улсад үлдээх боломж олгох хэлэлцээр Кабултай байгуулна гэдэгт АНУ найдаж байгааг тэмдэглэв.

Афганистанд америкийн хүчний явуулж байгаа ажиллагаа болон «Аль-Каидатай» хийж байгаа тэмцэлд ахиц дэвшил гарсан явдал америкийн нисэгчгүй нисдэг аппаратуудыг идэвхтэй хэрэглэхгүй боломж олгосон. Гэвч энэ хөтөлбөрийг чухам хэдийд зогсоох шийдвэр гаргаагүй гэж хожим АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ. Пакистаны ГХЯ нисэгчгүй нисдэг аппаратуудын тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын мэдэгдлийг сайшаан дэмжээд Вашингтоны тус хөтөлбөрийг зогсоох төлөвлөгөө Исламабадын амин чухал эрх ашигт нийцэж байгааг тэмдэглэв.