Панамын эрх баригчид Куба улсаас БНАСАУ орох замд нь саа- туулсан умард солонгосын хөлөг онгцонд байлдааны хэрэгсэл, тэсрэх бодисыг илрүүлсэн тухай орон нутгийн ХМХ уламжлан мэдээлэв. Куба улсаас гарч явсан умард солонгосын цэргийн тоног төхөөрөмж, материал ачсан «Чхончхонган» хөлөг онгоцыг 7-р сарын дундуур Панамад саатуулсан билээ. «Чхончхонган» элсэн чихэр тээвэрлэж байна гэж албан ёсоор мэдээлсэн аж. Кубын засварлах хуучин зэвсэг түүний дотор зенит-пуужингийн цогцолбор, пуужин, хөдөлгүүрүүд болон хоёр нисэх онгоц тээвэрлэж байсан гэж хожим кубын эрх баригчид мэдэгдэв. Пүрэв гаригт ирээд байгаа мэдээнуудээс харахад хөлөг онгцонд бас гранат харвагчийн цэнэг, хунд их бууны тэсрэх бодис байсан. Энэ ачааг буулгасны дараа НҮБ-ын шинжээчид ирж, шалгаж үзэх юм. Шалган байцаах ажиллагаа 8-р сарын 13-нд эхэлж, 16-нд дуусана.