Тэнгисийн цагдаагийн хөлөг онгоцууд нь Зүүн Хятадын тэнгисийн маргаан үүсгэсэн арлууд орчмын буст цөмрөн орсныг өнөөдөр хятадын тал батласан тухай БНХАУ-ын Улсын далай судлалын газар мэдээлэв. Хятад улс «Хайзин-2350», «Хайзин-2101», «Хайзин-2166», «Хайзин-2506» хөлөг онгоцуудаа энэ бүс руу явуулсан тухай тусгай газрын мэдэгдэлд өгүүлжээ. «Өөрийн эрхийг хамгаалах» зорилгоор олтригийн ойролцоо эргүүл хийж байна гэж үүний өмнө БНХАУ мэдэгдсэн билээ. Өнгөрсөн оны 9-р сард японы засгийн газар Зүүн Хятадын тэнгисийн Сенкаку арлуудын нэг хэсгийг улсын мэдэлд авснаас хойш эдгээр арлын тойрны байдал түгшүүртэй болсон. Японы засгийн газрын арга хэмжээ Хятадад эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлэв. Бээжин эдгээр арлыг Дяоюйдао хэмээн нэрлэж, нутаг дэвсгэрий нь нэг хэсэг гэж үзэж байна.