Засгийн газрын тэргүүн асан Сильвио Берлускони албан татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял ноогдуулж гаргасан шийтгэх тогтоолоор давж заалдсан ч шийтгэх тогтоолыг өөрчилж чадсангүй. Италийн давж заалдах Дээд шүүх урд өмнө анхан ба 2 дахь шатны шүүхээс «Mediaset хэргээр» италийн улс төрчийг ялласан шийтгэх тогтоолыг өөрчлөлгүй хэвээр үлдээсэн байна. Үүний хамт хуучин ерөнхий сайдыг төрийн албан тушаал хаших эрхгүй болгох шийдвэрийг ахин авч үзэхээр давж заалдах шүүхэд шилжүүлжээ. Давж заалдах Дээд шүүх бүрэн төгс шийдвэр гаргасан юм.

Урд анхан ба 2 дахь шатны шүүх улс төрчийг шоронд дөрвөн жилээр хорих шийтгэх тогтоол гаргасан билээ. Гэвч хожим 2006 оны өршөөл үзүүлэх хуулийн дагуу шоронд хорих хугацааг нэг жил хүртэл багасгав. 77 настай Берлусконийг шоронд хорих хугацааг нийгэмд тустай ажил хийх буюу гэрийн хорионд байлгах шийдвэрээр солих бололтой гэж италийн ХМХ үзэж байна. Тус улсын хууль ёсоор 70 гарсан хүнийг шоронд хорих шийтгэлийг ийн арга хэмжээгээр сольж болно.

Берлусконийг улс төрийн үйл ажиллагаа явуулахаас зайлуулах тухай бүрэн төгс шийдвэр гаргатал шийтгэх тогтоолыг ёсоор болгохгүй. Миланы давж заалдах шүүх тус хэргийг энэ намар шүүн таслах бололтой. Тэгээд энэ шүүхийн шийдвэрийг Давж заалдах Дээд шүүхэд ахин шилжүүлнэ. Бүрэн төгс шийдвэр гаргатал Берлускони сенатчийн мандаттай хэвээр байх болно. Берлусконийг кино хууль бүс худалдан авач худалдсан хэргээр яллаж байна. Хуучин ерөнхий сайд италийн албан татварын хууль тогтоомжийг зерчиж, маш их хэмжээний «хар ашиг» олсон гэж италийн прокурорууд үзэж байна.