Урд шөнө Каирт «Лалын ахан дуус» хөдөлгөөний талынхны цуглаан хийж байсан газраас холгүй ариутгалын хоолой эвдрэв. Эсэргүүцэгчид түүнийг өөрсдий нь шахан зайлуулах цагдаагийн хүчний ажиллагааны эхлэл хэмээн үзжээ. Орон нутгийн ХМХ уламжласнаар бохир усны хоолой цуглаан хийж байсан газраас холгүй эвдрэв. Энэ нь сэтгэл санаанд шахалт үзүүлэх гэсэн ДХЯ-ны оролдлого гэж лалынхан үзэж, бохир усны урсгалаас өөрсдийгөө хамгаалахын тулд шуудай элсээр нэг ёсны даланг босгов. Хотын үйлчилгээний албаны машинууд ирж, эвдэрлийн уршгийг арилгаж байна. «Лалын ахан дуус» хөдөлгөөнийг дэмжиж байгаа хэдэн мянган хүн Рабаа аль-Адауия сумийн дэргэд цугларсаар байна. Цагдаагийн хүчний нэмэлт анги салбарыг тийшээ татан шилжүүлэв. Удахгүй цагдаагийн хүчний ажиллагаа эхлэнэ гэж цуглаанд оролцогчид үзэж байна.