Орос улс хулгайчдыг Интернетээс зайлуулж байна. 8-р сарын 1-нд тус улсад Интернетээс хулгайллын эсрэг хууль хэрэгжиж эхэллээ. Уг хууль нь кино, видео болон телевизийн бүтээгдэхүүний зохиогчийн эрхийг хамгаалах хулгайллын эсрэг хууль хүчин төгөлдөр боллоо. Интернет нөөцүүдийн тараадаг хууль бус хуулбаруудыг эрхийг эзэмшигчдийн шаардлагын дагуу хааж байх болно.

Одооноос видео салбар дахь зохиогчийн эрхийн зөрчлүүдийн тухай ярихад хялбар болох юм. Хэрвээ эрхийг эзэмшигч нь өөрийн кино бүтээлийг түүнтэй хамтран ажилладаггүй сайтан дээр чөлөөтэй хуулж авах боломжтой байхыг олж харвал, тэр хүн хууль бусаар киног байрлуулсан уг хуудсыг иш татан, өөрийн уг бүтээгдэхүүний эрхийг эзэмшигчийг нотлох баримт бичгүүдийн хамт бичгээр болон цахим шуудангаар өргөдлөө гаргах ёстой гэж Төрийн думын мэдээллийн бодлого, мэдээллийн технологи, харилцаа холбооны асуудлын хорооны гишүүн Роберт Шлегель ийн тайлбар хийв: «Эл хуулинд хэрэглэгчдэд шийтгэл хүлээлгээгүй. Энд хууль бус контентыг илрүүлж, хаах тухай яригдаж буй юм. Гэхдээ цаашид энэхүү хуулийн үйл ажиллагааг өргөтгөх тийм төсөл боловсруулах ёстой гэж би бодож байна. Тухайлбал, хөгжим, программ хангамж зэрэгт. Тэгээд тодорхой хугацаа өнгөрсний дараа хэрэглэгчид хууль бус бүтээгдэхүүн хэрэглэснийхээ хариуцлагыг бас хүлээдэг болох ёстой. Харин одоо бид өнөөгийн хууль хэрхэн яаж ажиллахыг харах ёстой».

Гадаадад интернетийн хулгайллын эсрэг хууль аль эрт гарсан. Францад хэрэглэгчдийн сүлжээний хууль бус контентуудыг хааж, нилээд сүрхий торгууль хүртэл тавьж байсан. Гэтэл эцсийн дүнд хуулиа өөрчилж, Интернетээс хэрэглэгч хууль бусаар татсан бүтээгдэхүүнийхээ төлөө ердөө 60 евроны торгууль төлж байна.

АНУ-ад хоёр жилийн өмнө зохиогчийн эрхийг онлайн хулгайллыг зогсоох тухай эрхийн SOPA акт гарган хамгаалах аар шийдсэн. Энэхүү хуулийн төслийн дагуу хайлтын системүүд нь хууль бус контентуудтай сайтуудын хаягийг иш татах ёсгүй юм. Төлбөрийн системүүд нь тэдгээрийн дансуудыг хаах ёстой. Хэрэглэгчдэд тэдгээр сайтуудад орохыг хориглосон байх ёстой. Ийм төрлийн сайтуудын эздэд таван жил хүртэл хорих ял оноохоор заасан. Хуулийн төсөл нь даяаршлын интернет-эсэргүүцэлтэй тулгарсан. Эцэст нь SOPA-гийн хэлэлцүүлгийг тодорхой бус хугацаагаар хойшилсон.

Орос улсын хулгайллын эсрэг анхны хуулиар эрүүгийн болон захиргааны хуулиар хариуцлага хүлээлгэхгүй, арай зөөлөн хууль гарсан. Эрхийг эзэмшигчдийн гомдолуудыг Мосгорсуд /Москва хотын шүүх/ дээр хүлээн авч байх болно. Мэдээж хэрэг, өргөдөл гомдолуудыг шүүхийн бусад аливаа байгууллагуудад гаргаж болно. Харин Мосгорсуд бол нэг хоногийн дотор шийдвэр гаргах ёстой.

Хэрвээ шүүгч зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзвэл, тэрээр Холбооны улсын харилцаа холбоо, мэдээллийн технологиудын болон олон нийтийн харилцааны салбарын хяналтын газар руу Интернетээр зохих арга хэмжээг авах тухай хэрэгжүүлэх листийг илгээнэ. Шүүхийн тодорхойлолт сайтуудын эзэд болон провайдеруудад очно. Хэрвээ 3 хоногийн дотор хуудсыг хаахгуй бол үүнийг холбооны оператор гүйцэтгэнэ. Энэ тохолдолд бүх интернетийг түр хугацаагаар хааж болзошгүй.

Түр хугацаагаар хаах шийдвэр нь 15 хоног үйлчилнэ. Энэ хугацаанд видеогийн эзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж нөгөө талтай учраа олох ёстой. Хэрвээ ийм зүйл болохгуй бол интернет сайт нь хуучин дэглэмдээ эргэж орно. Ингэхдээ хэрэглэгчдийн бүтээгдэхүүнд хязгаарлалт хийлгэхийг хүссэн тэр хүн шүүхийн хаалгыг татна. “Мосфильм” киноконцерны ерөнхий захирал, нэрт кино найруулагч Карен Шахназаров энэхүү хууль нь шудрага ёсыг тогтооход тустай төдийгүй тун хэрэгтэй гэж үзэж байна.

Тэгэд ч зогсохгүй, кинонд чухал үүрэгтэй. Уран зохиол, хөгжим, телевиз бүгдээс пиратууд аймшигтай их хулгайлаж байдаг. Тиймээс ийм хууль туйлын хэрэгтэй. Ингэхдээ дээд хэмжээнд хэд дахин яригдсан шүү. Тэгээд улс үүнийг сонслоо. Энэ бол гайхамшигтай амжилт. Би хуулийг тэгш сайн гэж хэлэхгүй. Үүнийг нэмж боловсруулах хэрэгтэй. Гэхдээ хууль гарсан хэрэгжиж байгаа гэх энэ баримт нь маш чухал. Их сайн.

Өнөөдрийг хүртэл Орос улсад хүүхдийн порно сайтууд, хар тамхийг дэлгэрүүлэхийг уриалсан болон амиа егүүтгэхийг сурталчилсан болоод илэн далангүй экстремист шинжтэй сайтуудыг шууд хааж байсан. “Роскомнадзор” байгууллагын гаргасан тоо баримтаар 2013 оны эхний хагаст хууль бус 7 мянга гаруй контентэд нэвтрэх хаягийг хаажээ.