Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин 11-р сарын 1 дотор гадаадын жуулчдын визийг хялбаршуулах тухай саналуудыг өргөн барихыг засгийн газарт үүрэг болгосон тухай Кремлийн сайтан дээр өгүүлжээ. Тэдгээр нь жуулчдын урсгалыг бүрдүүлэгч үндсэн орнуудын иргэдэд виз олгоход дэгийг хялбаршуулсан, процедурүүд болон визийг олгох хугацаа багасгахад чиглэгдсэн байх ёстой. Түүнчлэн ангийн буу болон, ангийн олдворуудыг хилээр оруулах болон гаргахад захиргааны саад бэрхшээлүүдийг бууруулахад чиглэгдсэн байх ёстой юм.