Палестин-израилийн шууд яриа хэлэлцээрүүд нь Рамадан сарыг дуусангуут эхлэх болон гэж Палестины ГХЯ-ны сайд Рияд Малики “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлага даа өнөдөөр мэдэгдэв. Вашингтоны хоёр орны анхны уулзалтыг харилцан ярианы эхлэл гэж үзэж болохгуй гэж тэр нэмж хэлсэн. Тэнд зөвхөн уулзалтын тов, цаг болон олон улсын зууч дөрвийг оролцуулах тухай тохиролцсон. Уулзалтууд израиль, палестины нутгууд дээр ээлжлэн явагдвал чухал. “Бид эхний шатанд хил, аюулгүй байдлын асуудлаар ярилцахаар тохиролцсон” гэж Малики хэлжээ. Гэхдээ Палестины хилийн зурвасуудыг Иерусалимийн тулгамдсан асуудлуудгүйгээр, еврей үндэстэй оршин суугчдын асуудлыг хэлэлцэхгүйгээр тодорхойлохын аргагүй юм”. Ингэхдээ Палестины ГХЯ-ны сайд израильчуудтай хийх аливаа тохиролцоог түүний эх оронд нутаг нэгтнүүд нийтээрээ хэлэлцэх болно гэв.