Японы «Синэцу» компании, смартфон, цахилгаан машин зэрэгт ашигладаг литий-ионы аккумляторт зориулсан, тэдний энергийн багтаамжийг10 дахин өсгөх чадвартай шинэ бүтцийг зохион бүтээжээ. Энэ тухай өнөөдөр Японы ажил хэргийн тэргүүн сонин «Никкэй» мэдээлсэн байна. Японы эрдэмтдийн энэ шинэ нээлт смартфоныг цэнэгээ алдахгүй удаан хугацаагаар ажиллах, мөн зайны өөрийнх нь хэмжээг багасгах боломжийг нээж байгаа юм. Тус компании, 3-4 жилийн дараа, уг аккумляторын сэлбэгийг ихээр үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Бүтээгчдийн үзэж байгаагаар, энэ бүтээгдэхүүн Японоор зогсохгүй бусад орнуудод ч эрэлт ихтэй байх бололтой.