Өмнөд Солонгосын нэгдэлийн ажил хэргийн яам, Hyundai Asan компаний бизнесменүүдэд, БНСАУ-ын өмнө эрэг дээр орших Кымгансан гэх жуулчны бүсэд зочилж, Hyundai Group-ын дарга агсан Чон Мон Хоны дурсгалыг хүндэтгэхийг зөвшөөрчээ. Түүний чандар өөрийнх нь хүслээр энэ бүсэд цацагдсан гэж Ренхап агентлаг мэдэгдсэн байна. Яамны мэдээллээр Чон Мон Хоны бэлэвсэн гэргий, 38 бизнесменүүдийн хамтаар 2 солонгосын хилийг Ням гарагийн өглөө нэвтэрч, ханийнхаа нас нөгчөөд 10 жил болсонтой холбогдуулан эмгэнэлийн үйл ажиллагааг явуулах юм. Тэд Өмнөд Солонгост 16 цагт эргэн ирэхээр төлөвлөсөн байна.

БНСАУ-ын энэ бүсийг зочлох нь өмнөд солонгосчуудын хувьд онцгой явдал, яагаад гэвэл 2008 онд Кымганстанд өмнөд солонгосын жуулчин эмэгтэй алагдсаны дараа Сөүл хориг тавьсан байна.