Орос улсад 8-р сарын 1-ээс Интернетээс хулгайлахын хууль эсрэг хүчин төгөлдөр болж байна. Уг хуулиар интернетэд хууль бусаар тавигдсан контентуудыг шүүх хуралдаанаас өмнө хааж байхаар заажээ. Эрхийг эзэмшигч нь интернетийн сүлжээнд кино юм уу, дүрс бичлэгийг түүний зөвшөөрөлгүйгээр байрлуулсан байхыг илрүүлэхийн хамт эдгээр бүтээгдэхүүнд нэвтрэх эрхийг хязгаарлах тухай шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Ингэхдээ шүүх интернетийн нөөцийг хаах асуудлаар нэхэмжлэлийг хангах арга хэмжээг авах эрхтэй. Харин эрхийг эзэмшигч 15 хоногийн дотор шүүхэд албан ёсны нэхэмжлэлээ ирүүлэх ёстой. Тухайн шатанд хууль зөвхөн видео, кино болон телевизийн бүтээгдэхүүнийг хөндөж буй юм. ОХУ-ын Төрийн думын /доод танхим/ намрын цувралдаа Интернетэд хууль бус хөгжим, тоглоом болон программ хангамжуудыг тараасан хоригуудыг оруулахаар төлөвлөж байна.