АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний P-3 Orion тагнуулын онгоцнууд Өмнөд-Хятадын тэнгис дэхь Филиппин, Хятадын санаархаж байгаа маргаантай нутгуудад хятадын хөлөг онгцонуудыг ажиглаж байна. Энэ тухай өнөөдөр филиппины ГХЯ-ны тэргүүн Альберт дель Росарио мэдэгдэв. Түүний ярьснаар, Филиппины сонирхолыг зөвхөн бүсийн эдийн засгийн байдал татаж байгаа бөгөөд тэд тийшээ ямар нэгэн цөмрөн оролт байсан үгүйг мэдэхийг хүсч байгаа аж. Ингэхдээ тэрээр эл нислэгүүдийн тухай мэдээллүүд нь Вашингтоны тэнгисийн маргаанд төвийг сахих тухай байр сууртай сөргөлдөхгүй юм гэв. Учир нь АНУ болон Филиппины хооронд батлан хамгаалахын тухай харилцан гэрээнд гарын үсэг зурсан. Түүний улс АНУ-аас дахин нэг, хоёр цэргийн усан онгоц худалдаж авах төлөвтэй байна гэдгийг сайд нэмж хэлжээ.

Өмнөд-Хятадын тэнгисийн янз бүрийн нутгуудад Хятад, Филиппинээс гадна Бруней, Вьетнам, Малайз болон Тайвань санаархаж байгаа юм.