Египтийн хойд хэсгийн нилээд хэдэн мужуудад өчигдөр орой нэгэн зэрэг эмх замбараагүй байдал гарсны улмаас нэг хүн амиа алдаж, хэдэн арван хүн нэрвэгдэв. Минуфия, Дакахлия, Исмаилия хотуудад лалынхан болон орон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн болжээ. Египтийн нийслэлийн Гиза пирамид руу хөтлөх гудамжинд худалдаачид “Лалын ахан дүүсийн” талынхны хооронд галт зэвсэгт хэрэглэсэн мөргөлдөөн гарчээ. Тэнд 10 хүн хохирол амссан тухай уламжилж байна. Мөргөлдөөнийг полицынхан зогсоожээ. “Лалын ахан дүүс” тухайн байдалд өөрсдийн талынхныг баасан гаригт хийх ээлжит “засгийн газрын үйл ажиллагаанд хариу барих саятны жагсаалд” нэгдэхийг уриалжээ.

Өчигдөр үдэш Египтийн түр засгийн газар тус улсын БХЯ-нд Каирын төвийн лалынхны суугаа бослогыг зогсооход шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг үүрэг болгов. Үүний хариуд лалынхан тэдний арга хэмжээнүүд нь зөвхөн энхийн агуулгатай гэж мэдэгдэв.