АНУ урьдын адил Эдвард Сноуденыг тойрсон байдал орос-америкийн харилцаанд сөргөөр нөлөөлхийг хүсэхгүй байна. Энэ тухай АНУ-ын төрийн департаментын төлөөлөгч Мари Харф байнгын хийгддэг хэвлэлийн бага хурал дээр уламжлав. Түүний ярьснаар, америкийн засгийн газар энэ асуудлаар Орос улсын эрх баригчидтай “хууль хяналтын байгууллагуудын сувгуудаар” харилцан ажиллаж байна.

Вашингтон “ноцтой гэмт хэрэг хийсэн ялыг” онооход дэмжлэг үзүүлж, Сноуденыг эх оронд нь буцаахыг Москвагаас үргэлжлүүлэн хүссэр байна гэж Харф цохон тэмдэглэв. АНУ-ын засаг захиргаа өмнө нь Эдвард Сноуденыг түүний эцэг Лонтой москвагийн Шереметьевогийн онгоцны буудалд уулзуулах төлөвлөгөөний талаар Орос улсын засгийн газарт хандаж байсан уу гэсэн асуултанд хатагтай Харф хариу өгөхөөс зайлсхийлээ.