НҮБ-ын шинжээчид Сирийн химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй гурван газрыг мөрдөх болно гэж олон улсын байгууллагын төлөөлөгч Мартина Несирки мэдэгдэв. Түүний ярьснаар, шведын профессор Оке Сельстрёмын тэргүүлсэн шинжээчдийн баг ойрын хугацаанд Сирид очих аж. Тэд химийн зэсвэг хэрэглэсэн байж болзошгүй тухайлбал, 3-р сард дайчдын хортой зарины хий дэлбэлсэн Хань-эль-Асальд мөрдөх ажиллагаа явуулах юм. Шинжээчдийн бүлэг Сири рүү сирийн засгийн газартай мөрдөх ажиллагаа явуулахаар хийсэн тохиролцооны үндсэн дээр явна гэж Несирки тэмдэглэв.

7-р сарын 24-24-ны өдрүүдэд Сельстрем НҮБ-ын зэвсгийг хорогдуулах өндөр албан тушаалтан Анджела Кейны хамт Дамаскад зочилсон юм. Тэд сирийн талтай Сирид химсийн хортой бодис хэрэглэсэн баримтыг шалгахаар ажиллах мэргэжилтэнүүдийн ажлын нөхцөл байдлын талаар хэлэлцэн тохиролцсон.