Иран улс 2014 оны дундуур, цөмийн зэвсэг бүтээхэд хангалттай ураны нөөцтэй болно гэж Америкийн ШУ, олон улсын аюулгүй ажиллагааны хүрээлэнгийн илтгэлд өгүүлжээ. Хүрээлэнгийн тооцоогоор, «Натанз», «Фордо» зэрэг цөмийн объектуудад уран баяжуулах шинэ центрифуг суурилуулах төлөвлөгөөг биелүүлснээр Тегеран үүнийг гүйцэлдүүлэх боломжтой. Ийм байдлыг газар авахуулахгуй тулд ШУ, олон улсын аюулгүй ажиллагааны хүрээлэн, Олон улсын атомын энергийн агентлагийг, Ираны центрифугийн объектад дор хаяж 7 хоногт 2 удаа хяналт шалгалт хийж байхыг санал болгосон байна. Ираны дээд хүрээнийхний хийсэн мэдэгдлээс, Иран улс одоогийн байдлаар уран баяжуулах шинэ объектийг барьж байж магадгуй гэж ШУ, олон улсын аюулгүй ажиллагааны хүрээлэн тэмдэглэжээ.

7 сарын эхээр Ираны засгийн газар, улсын нийслэлээс холгүй, газар дор, нууц зэвсгийн объект барьж байгаа гэж өмнө нь бий болсон мэдээлэлийг худал хэмээн мэдэгдэв. Үүнээс өмнө, Ираны ард түмний зүүний радикал сөрөг моджахедын байгууллага, Тегеранаас 70 км-ын зайд орших, Дамаванд тосгонд нууц цөмийн зэвсэгийн объект баригдаж байгаа талаар мэдэгдсэн байна.