АНУ-ын БХЯ-ны тэргүүн Чак Хейгел Египетийн БХ-ын сайдад хандан эсэргүүцлийн жагсаалын хариуд цэргийнхний авч байгаа арга хэмжээг зөөлрүүлэхийг уриалсан тухай Пентагон мэдээлэв. Өчигдөр Хейгел Египетийн БХ-ын сайд Абдельфаттах ас-Сиситэй утсаар ярилцсан тухай АНУ-ын БХЯ-ны мэдээлэлд өгүүлжээ. Талууд Египетийн аюулгүй байдлын асуудлыг авч үзэж хэлэлцсэн байна. Ас-Сиси Египетийн тур засгийн газраас зарлан мэдээлсэн засгийн эрхийг аажмаар шилжүүлэх «замын зургийг» дэмжиж байгаагаа батласныг Пентагон тэмдэглэжээ. Ас-Сиси 7-р сарын эхээр Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг огцоруулсан цэргийнхний ажиллагаанд гол үүрэг гүйцтгэсэн билээ. Тэр үеэс хойш Мурси хорионд байсаар байна. Мурси болон түүнийг дэмжиж байгаа «Лалын ахан дуус» хөдөлгөөний талынхан эсэргүүцлийн жагсаал хийсээр байна. Сүүлийн хэдэн долоо хоногт жагсагчдыг тараах үеэр олон хүн хэлмэгдэв.