Египетийн ерөнхий прокурор Хишам Баракат жагсагчдыг Каирын талбайнуудаас шахан зайлуулах тодорхой төлөвлөгөө олгохыг ДХЯ-аас шаардав. 7-р сарын 3-аас хойш талбайнуудад байсаар байгаа жагсагчид Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг засгийн эрхэнд буцаахыг шаардаж байна гэж өнөөдөр египтийн «Аль-Масри аль-Яум» сонины интернет-сайт мэдээллээ. Ерөнхий прокурорын газрын төлөөлөгчийн мэдээлснээр саяхан ДХЯ-ны тэргүүн Мухаммед Ибрагим Баракатад хандан Рабиа аль-Адавия, ан-Нахда талбайнуудаас жагсагчдыг тарааж шахан зайлуулах зөвшөөрөл өгөх хүсэлт тавьсан юм. Эдгээр талбайгаас холгүй орших орон сууцны хорооллуудын оршин суугчдын гомдолыг судлаж байна. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцогчдыг шахан зайлуулах тодорхой төлөвлөгөө болон мөн ажиллагаанд энгийн номхон иргэд нэрвэгдэхгүй баталгаа олгохыг дотоод хэргийн сайдаас шаардсан тухай прокурорын газар мэдээлэв.

«Лалын ахан дуус» хөдөлгөөн болон цэргийнхний огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийн талынхны эсэргууцлийн хугацаангуй цуглаан жагсаал бараг нэг сар Каирын Рабиа аль-Адавия, ан-Нахда талбайнуудад ургэлжилж байна. Талбайнуудаас сайн дураараа гарч явж, гэртээ буцахыг Египетийн ДХЯ болон арми уриалсан боловч «Лалын ахан дуус» хөдөлгөөний удирдагчид жагсаалыг үргэлжүүлэхэд хүмүүсийг өөгшүүлж байна.