Москва руу явах санал Холбооны мөрдөн тагнах товчооноос авсан гэж «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд байгаа ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены эцэг Лон Сноуден батлав. Тэрээр «Россия 24» телевизийн сувгаар шууд үг хэлэхдээ эл саналыг хүлээж авахаас одоогоор татгалзаагүй гэв. Холбооны тагнан мөрдөх товчоо өөрийг нь чухам ямар зорилгоор Орос улс руу явуулах гэж байгааг мэдэх бодолтой байна гэж тэрээр нэмж хэлсэн байна. Хүү маань Орос улсад үлдэхийг эсэргүүцэхгүй гэж Лон Сноуден хэлэв. АНУ-д хүүгий нь эрүүдэж цаазлахгүй гэдэгт ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудены эцэг итгэхгүй байна.

Эдвард Сноуден америкийн тусгай албадаас иргэдийг дэлхий даяар интернет ба гар утасны сүлжээгийн тусламжтайгаар мөрдөх хөтөлбөрүүдийг илчлэн ХМД уламжласан билээ. Тэрээр 6-р сарын 23-оос «Шереметьево» нисэх онгоцны буудлын дамжин өнгөрөх бүсэд оршиж байна. АНУ-ын иргэний паспортын хүчингүй болгосон учир эндээс гарч явж чадахгуй байна. Сноуден ОХУ-д тур оршин суух мэдүүлэг уламжлав. Цагаачлалын алба баримт бичгий нь авч үзэж, шийдвэр гаргах юм.