НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын газраас Сирид энхийг сахиулах ажиллагаа явуулах төлөвлөгөөг боловсруулж байгаа боловч улс төрийн үйл явц тус улсад эхэлтэл ийн ажиллагаа явуулах аргагүй гэж өчигдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Эрве Ладсус ИТАР-ТАСС-т өгсөн жич ярилцлагдаа мэдэгдэв. Түүний хэлснээр энхийг сахиулагчдыг Сири улс руу явуулахад улс төрийн үйл явц тус улсад эхэлж, ажлын нөхцөлийг тун аюултай болгохоос сэрэмжлэх ямар нэг хэлэлцээр хүчин төгөлдөр байх ёстой.

Улс төрийн үйл явцыг эхлүүлэх нь нэн чухлыг Сирид хүч хэрэглэх ажиллагаа үргэлжилж байгаа явдал нотлон харуулсан гэж Эрве Ладсус онцлов. Энхийг сахиулах уйл ажиллагааны хүрээнд Орос улстай хөгжүүлж байгаа хоёр талын хамтын ажиллагааг НҮБ зохих ёсоор үнэлж, түүнийг бэхжүүлнэ гэдэгт найдаж байна гэж Ладсус тэмдэглэн хэллээ. ОХУ АЗ-ийн байнгын гишүүний нэг болохоор НҮБ-ын маш чухал түнш болсон гэж тэрээр онцлов. Эдүгээ НҮБ-ын энхийг сахиулагчдын амжилт «оросын нисдэг тэргүүд болон «бэлтгэл сайтай, туршлагатай, маш зоригтой» багийн гишүүдээс ихээхэн шалтгаалж байна гэж Эрве Ладсус хэллээ.