Урьд үзэгдээгүй халуунаас болж БНХАУ-ын зүүн хэсэгт орших том Шанхай хотод 10-аас цөөнгүй хүн нас барсан тухай Франс Пресс агентлаг орон нутгийн эрүүл мэндийн яамны мэдээллээс иш татан уламжлав. Орон нутгийн цаг уур судлаачдын мэдээлснээр ийм халуун бүс нутагт 140 жил болоогүй байна. Аадар бороо орсоны дараа Хятадын нутаг дэвсгэрийн үлэмж хэсэг нь халуунд нэрвэгдэв. Өнөөдөр зүүн, төв бүс нутагт Цельсийн шаталбараар 41 хэм халуун болж байна. Мөн Шанхайд бараг 40 хэм халуун байх болно гэж цаг уурыг судлагчид анхааруулав. Чадварлаг хүмүүс гахайн мах гудамжад наранд халсан чулуун хавтан дээр 10 минут шараж болгосон тухай Шанхайн телевизийн дурс бичлэг интернетийн орон нутгийн сүлжээнд гарч, олны сонирхолыг татав.