Өчигдөр орой Москвагийн зүүн-хойд хэсэгт орших «Останкино» телевизийн төв шатав. 1200 хүнийг төвийн байшингаас нүүлгэв. Хэлмэгдэл гарсангүй, телевизийн нэвтрүүлэг тасалдсангүй. Материаллаг их хохирол учрахаас сэрэмжилж амжсан гэж Онц байдлын яамны тэргүүн Владимир Пучков тэмдэглэв. Лавлаж тодруулсан тоо баримтуудаас харахад бараг 200 ам метр талбай түймэрт нэрвэгджээ. Цахилгаан дамжуулах утасны гэмтэл, тайзны чимгг зургуудыг будах үеэр технологийн үйл явцыг зөрчсөн явдал зэрэг хэрэг явдлын хоёр шалтгааныг одоо Онц байдлын яам авч үзэж байна.