Түркын ГХЯ Египеттэй байгуулсан 27 хэлэлцээрийн үйл ажиллагааг тур зогсоосон тухай ХМХ мэдээллийг няцаав. Эдгээр мэдээлэл ор үндэсгүй байна гэж ГХЯ-ны мэдээлэлд өгүүлжээ. Саяхан Түрк, Египетийн гарын үсэг зурсан хэлэлцээрүүдийг хэвийн уялдуулан зохицуулж байна. Хүчин төгөлдөр хэлэлцээрүүдийн үйл ажиллагаа үргэлжилж байна гэж баримт бичигт заажээ. Ноднин Түркын Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганы Египетэд хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан хоёр талын хамтын ажиллагааны тухай хэлэлцэрүүдийн үйл ажиллагааг Түркын талаас тур зогсоох тухай өчигдөр хэдэн ХМХ уламжлан мэдээлсэн билээ. Египетэд цэргийн эргэлт үйлдсний хариуд Түрк улсаас ийн алхам хийснийг тэмдэглэжээ.